СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

🔴LIVE: Г.Баасан: Ч.Мөнхбаяр өөрөө мэдээгүй байж байгаад гадаадын тагнуул болчихлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд Тагнуулын ерөнхий газраас дайчлан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. 

Улмаар ТЕГ-аас мэдээлэл хийж, иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай байгууллагатай багагүй хугацаанд хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан: 

-Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуултай хамтран ажилласан гэж мэдээлсэн. Тус байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой байтал иргэн Ч.Мөнхбаярыг олон удаа гадаадын тагнуултай уулзсан гэх мэдээлэл өгсөн. Гэтэл . ТЕГ иргэн Ч.Мөнхбаярыг олон удаа гадаадын тагнуултай уулзаж, байсныг мэдсэн юм бол урьдчилан сэргийлж, нэг ч удаа сануулах мэдээлэл өгөөгүй байж, шууд гадаадын тагнуул гэж гүтгэсэн. 

Энэхүү мэдээлэл нь нийгэмд иргэн Ч.Мөнхбаярыг гарцаагүй ял авах нь ээ гэсэн ойлголт төрүүлэх уур амьсгал бүрдүүлсэн нь ЭХХШ тухай хуулийг санаатайгаар зөрчсөн.

. Яллагдагчаар ч татаагүй. Тэр ч бүү хэл тухайн этгээдийг Гадаадын тагнуулын байгууллагын алба гэдгийг нотлоогүй. Үйлдэл дээрээ баригдсан гэдэг нь нотлогдоогүй байхад ийм мэдээлэл түгээж, түүнийг тагнуул хэмээн зарлаж, яллана хэмээн сүрдүүллээ. Энэ нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулсан. 

Тагнуулын байгууллагын мэдээлснээр . Нөгөөтэйгүүр Ч.Мөнхбаяр нь сэтгүүлч хүн. Тиймээс ч улсын нууцыг мэдэхгүй, нууц задруулах боломжгүй. 

Шүүхээр гадаадын тагнуул мөн эсэх, гэрт их хэмжээний мөнгө байсан эсэхийг яг таг нотлоогүй байж тухайн иргэнийг ялтан мэтээр олон нийтэд харуулсан. . Гэрт нь нэгжлэг хийхэд тийм их хэмжээний мөнгө байгаагүй. Энэ бол санаатайгаар иргэн Ч.Мөнхбаярыг ялласан хэрэг гэж өмгөөлөгчид нь бид үзэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.18.193

Лхүмбэ-ийн хэрэг

Болор
3 жилийн өмнө
66.181.161.77

ч.мөнхбаяр өвөр хятадуудийг оруулж ирдэг урвагч шүү цаазаар авах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.107

Өөрөө мэдээгүй ч гэх шиг. Гадны байгуулага зүгээр мөнгө төгрөг өгөөд байдаг юмуу. Мэдэж байгаа болоод л мөнгө төгрөг авч байсан биз дээ. Улсаасаа урвасан новшыг өмгөөлнө гэж байхаар гэртээ байж гэр бүлдээ хоол цайг нь бэлдэж байсан нь дээрдээ Баасан гуай.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.100

ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ТООЦООГҮЙ БОЛ ЦАГААН ЗАХТАНУУД ЧӨЛӨӨТЭЙЯВЦГААЖ Л БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛДОО

Ц НЯМДОРЖ
3 жилийн өмнө
192.82.85.196

БАТДОРЖИЙН ӨМГӨӨЛӨХ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙНА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.