СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-03-10

Байлдагчаа хөнөөсөн офицерын давж заалдах гомдлыг хэрэгссэнгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч асан, дэслэгч Д.Гялбуужамц анхан шатны шүүхээс ногдуулсан 14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, өмгөөлөгч нарынхаа хамт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг дээрх шүүх өчигдөр хэлэлцлээ.

Д.Гялбуужамц болон түүний өмгөөлөгч Ю.Батболд нар анхан шатны шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт шүүх бүрэлдэхүүнд тавьж байсан аж. Харин прокурор нь “Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн хэргийг нь Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох, хүний амь бүрэлгэсэн үйлдэлд нь 14 жил хорих ял эдлүүлэх” санал гаргасан байдаг. Энэ удаа ч бас Д.Гялбуужамц уг хүсэлтээ давж заалдах шатны шүүхийнхэнд гаргасан гомдолдоо илэрхийлсэн гэнэ. .
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гялбуужамцад холбогдох хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцээд нэг үйлдлийг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан билээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 28-ны үдэш зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Соёл, амралтын танхимд байлдагч юм.
Харин “Марш тактикийн тэмцээний талаар ярилцана” хэмээн цэргүүдээ дээрх өрөөнд оруулж, билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.222

Ичдэггүй алуурчин. Хүний хүүгийн амь насыг хорхойн дайтай санаж дэвсэлж хөнөөчихөөд ял хүндэдлээ гэж яаж чаддаг араатан бэ. Цаазын ял үйлчилж байсан бол иймэрхүү хүн хогнуудыг тэжээхгүй амар байхгүй юу. Хүзүүгүй новш нээг их энэрэнгүй хүн болж бас удахгүй суудлаасаа буугаад өөрөө яллуулж цааз авах ч юм билүү гэж л ийм алуурчид, хүчирхийлэгчдийг даврааж орхисон шүү дээ үнэндээ

Зочин
2 жилийн өмнө
103.10.22.78

Амьдын зол үхсэний хохь яргачин алуурчин

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.