СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

"Гадаадын тагнуул" гэгдсэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Нийслэл хотод өнөөдөр /2022.03.10/ болох үйл явдлуудыг хүргэж байна. 

09:00 цагт:

-Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн "Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч" сэдэвт хэлэлцүүлэг болно.

-Соёлын төв өргөөнд "Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган" эхэлнэ.

-Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777, 99098199

10:00 цагт:

-Төрийн ордонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

-Засгийн газрын III байранд БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ.

11:00 цагт:

-Офицеруудын ордонд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Я.Чойжамцын орчуулсан зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номын нээлт болно.

11:30 цагт

-“Үндэсний мэдээллийн төв”-д  ТЕГ-аас саатуулсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт:

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын хооронд авто тээвэр эрхлэгч жолооч тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар” сэдвээр мэдээлнэ. Утас: 99109633 80090034

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.