СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирус тархины агшилт, ой санамжийн доройтол үүсгэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Коронавирус нь хүний тархийг агшааж, сэтгэл хөдлөл, ой санамжийг хянадаг хэсгүүдийн бор давхаргыг багасгаж, үнэрлэх мэдрэмжийг хянадаг хэсгүүдийг гэмтээх чадвартайг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 

Уг судалгааны хүрээнд, 51-81 насны 785 оролцогчийн тархины өөрчлөлтийг судалсан бөгөөд тэдний тархийг дунджаар 141 хоногийн зайтайгаар хоёр удаа скан хийсэн аж. Үүнээс 401 хүн нь хоёр удаагийн үзлэгийн хооронд коронавирусээр өвчилсөн байна.

Гэхдээ энэхүү судалгааг Их Британид коронавирусийн "Альфа" хувилбар давамгайлж байх үед хийсэн бөгөөд эдгээр нөлөө нь "Дельта" хувилбараар өвчилсөн хүмүүст илэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн тархитай холбоотой сөрөг нөлөө нь удаан хугацаанд үргэлжлэх эсэх, эсвэл хэсэгчлэн арилгах боломжтой эсэх талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэжээ.

Сонирхуулахад, цар тахлын эсрэг вакцин тариулсан хүмүүс дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад удаан хугацааны сөрөг нөлөөнд өртөх магадлал бараг хоёр дахин багатай болохыг Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас өнгөрсөн сард гаргасан тоймд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.