СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-09

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нийт 78,174 иргэн сайн дураар хамрагджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 16 дахь өдөртөө болж байна. Аяны хүрээнд өнөөдөр 7692 иргэн 156 заал, дөрөв фитнесс, нэг иог, хоёр клуб, чийрэгжүүлэх танхим 82, зургаан соёлын төв, гурван усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа. Үүнээс гадна энэ өдөр 200 байгууллага тус аянд нэгдсэн мэдээ байна.

Өнөөдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд (836) хамгийн идэвхтэй байв. Аян эхэлснээс хойш 16 хоногт Ховд аймгийн 6753 иргэн дасгал хөдөлгөөнд хамрагдаж, улсдаа тэргүүлж байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 78.174 иргэн дасгал хөдөлгөөнд сайн дураар биечлэн оролцсон гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.