Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ.
Энэ талаарх мэдээллийн цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд хог ачих явцдаа хөшүүрэг төмрийг хөдөлгөсний улмаас тэвшинд нь дарагдаж нас барсан байдалтай олдсон гэлээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гаднын орны айлуудын хог ачдаг туршлагыг судалмаар юмаа. Хэдий болтол ингээд задгай ачаад заваараад явах юм бэ.
Энэ хог ачилтын машиныг нэг бага оворын өргөгч ковш дагуулаад яуулхад ажил нь маш их хөнгөрч нэг машины эргэлт хурдсаж шаардагдах техникийн тоо цөөрөх юмдаг. Улаан нурам пошигонд хийлгэхгүй шуудайлахыг шаардахыг яана. Хорин нэг дүгээр зуунд амьдарч байгаа хот гэхэд улаан гараараа хогоо ачиж байгаа нь дэндүү хөөрхийлэлтэй харагдаад байдаг юм. Эцэст нь хүний аминд хүрлээ.