“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр явагдлаа.
Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан гараанд тэргүүлсэн юм. Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 минутын амжилтаар 18-р байрт, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.
Урьдчилсан гараанд эхний XII байрт орсон тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдах юм. Б.Ганболд, Ц.Дашдорж нар гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.