Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд 2016 онд хийгдсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргажээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргахыг Ерөнхий сайдаас хүсэж байгаагаа уламжилсан.
Тэрбээр энэ тухайгаа "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ахлан Хөгжлийн банканд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд хийгдсэн бөгөөд Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тавилаа" хэмээсэн байдаг. Тэгвэл тус асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн, Хөгжлийн банканд 2016 онд хийгдсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах шийдвэр гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.