Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 161 шинэ тохиолдол батлагджээ.
Сүүлийн 10 гаруй хоног дараалан халдварын тохиолдлын тоо багасаж буй юм. Шинээр илэрсэн халдварын 114 нь Улаанбаатарт, 47 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 27 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин 13 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4652 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1308 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний 306 нь хөнгөн, 853 нь хүндэвтэр, 130 нь хүнд, 19 нь нэн хүнд хэмээн оношлогджээ.