СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баярын өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн 205 дуудлага бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиосон. Энэ өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2455 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 2128, хулгайтай холбоотой 46, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 117 бүртгэгдсэн байна.

Автомашин согтуу жолоодсон 225, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 193, хүний биед халдсан 93, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 112, эрүүлжүүлэх байранд хоносон 259, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 106 тохиолдол гарчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.