Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 8-нд нийт зам тээврийн ослын 281 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
-Орон нутагт:
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нийслэлд, 62 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар, гэмтсэн хүний тоо 75 хувиар буурсан байна. Энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өссөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.