Өөр ашигтай шийдвэр гаргуулахын тулд хууль хяналтын байгууллагын алба хаагчдад хээл хахууль өгсөн, завдсан тохиолдол цөөнгүй гарах болсон. Ийм нэгэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э-д хахууль өгөхийг завдсан иргэн У.Саруулсайханд НПГ-аас бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллэх дүгнэлт үйлдсэн байна.
У.Саруулсайхан нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд битүүмжлэгдсэн талийгаач нөхрийнхөө эзэмшлийн дансны битүүмжлэлийг чөлөөлүүлэхийн тулд НШШГГ-ын дээрх албан тушаалтанд хахууль өгөх зорилгоор өрөөнд нь мөнгөө үлдээж гарсан аж. Хууль сахиулах байгууллагаас “Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоол гаргаж нөхөр Ч-гийнх нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байрших дансыг нь битүүмжилсэн аж. Уг битүүмжлэлийг чөлөөлүүлэхийн тулд өнгөрсөн арванхоёрдугаар сард албан өрөөнд нь шийдвэр гүйцэтгэгчийг эзгүйд орж, ажлынх нь ширээн дээр мөнгөө үлдээж гарсан гэнэ.
Тиймээс иргэн У.Саруулсайханд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөхөр нь үхсэн байхөд нөхрийнх нь мөнгийг хэл амгүй зүгээр өгчихөөч
Май лалар минь
Төрийн албан хаагч ажлаа хийхдээ хахууль авахгүй байх сэтгэгдэл төрүүлтэл зөв хий, яах гээд яалгах гээд байгаа нь ойлгомжгүй байдлаар ажлаа хийхээр хүмүүс хахууль авах гээд байгаа юм гэж ойлгодог. Өөрсдөө үйл ажиллагаагаараа хүнийг ийм байдалд хүргэдэгийг зас
ajlig n hiilgehgv tanidag hvmvvsiig n haigaad, sudlaad tegeed tuvugtei baidal bii bolgood baidagaa bolichih heregtei shd. zvgeer muruuru ajlaa hiiged yvj bga olon hvn turiin alband ajilladagiim
Сурцан гар бна. харин шийдвэр гүйцэтгэгч нь аваагүй шудрага албан хаагч бна авчихдаг хүмүүс нь их болсон одоо цагт төрийн албан хаагч хахуулд өртөөгүй нь сайшаалтай энэ мэт шудрага байдлынх нь төлөө урамшуулах хэрэгтэй шүү Оюунэрдэнэ сайдаа таны үүргийг маш сайн үлгэр жишээ биелүүлсэн бна шүү
Төрийн албаны новшийн хүнд суртал
ер нь шийдвэр гүйцэтгэгч нар ёстой яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэхээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг тэнэгтэж өгдөг, гэхдээ эгзэг таарвал авдаг л нөхдүүд шүү дээ их дээрэнгүй ажилдаа түүртдэг нөхдүүд байдаг гэдэгтэй маргахгүй биз