Төрийн банкны Тээврийн товчоо салбарын эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг завшсан байж болзошгүй хэрэгт холбогдон ЭЦА, АТГ-ынхан шалгасаар багагүй хугацаа өнгөрөв.
2018 оны аравдугаар сараас хойш тус салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нартай хамтран гэмт хэрэг үйлдэж байсан хэмээн шалгуулсан билээ. Тодруулбал, Ч.Ариунгэрэл нь “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Төрийн банкнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой” гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлж байсан аж. Тухайлбал, төрөл садангийн хүн болох У.Б-д “Эгчид нь мөнгө хэрэгтэй байна, чиний машиныг банк бусад тавьчихъя, эргээд аваад өгье” гэж итгүүлэн “Ланд круйзер-200”-г нь “Хан файнанс солюшн” ХХК-ийн хадгаламж зээлийн хоршоонд 35 сая төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь авч залилсан гэж буруутгагдаж буй юм.
Мөн Төрийн банкны харилцагч М.С-ийн данснаас 10 сая, Д.Б-ийнхээс 40 сая, Д.Л-ийнхоос 106 сая, П.М-аас 24 сая, Ж.Д-гаас 55 сая, Р.Т-ийн тэтгэврийг барьцаалан 17 сая гэх мэтээр мөнгө авч залилсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Түүнчлэн Төрийн банкны теллерээр ажиллаж байсан В.У-ийн нэр дээр тус банкнаас олгодог кредит картыг захиалан авч залилсан, “Нөхрийн маань барилгын компани тендерт оролцож шалгарсан” хэмээн иргэн А.Б-д итгүүлэн таван хувийн хүүтэй мөнгө зээлэх нэрээр 19 сая, Төрийн банкны харилцагч Б.Н-ээс “хадгаламж барьцаалан зээл авах, тэр зээлээрээ өндөр хүүтэй зээл төлж чадахгүй хэцүү байдалд орсон албан газар, хувь хүний зээлийг чөлөөлж өгвөл зөрүү ашиг гардаг” гэж итгэл төрүүлэн төөрөгдүүлж 100 сая, үеэл дүүгээсээс 31.7 сая гэх мэтээр олон хүнийг залилан мөнгө авсныг ч мөрдөгчид тогтоосон байгаа юм.
Бас харилцагчийнхаа хадгаламжийнхаа дансанд хийхээр өгсөн 145 сая төгрөгийг “би хадгаламжид чинь хийчихье” гэж хэлэн авч, өөрийнх рүүгээ шилжүүлэн хохироосон, “таны хадгаламжид байгаа мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлүүлээд өгье танд болон банкант тус бүр хоёр, би нэг хувийг нь авна гэж зээлдээд 177 сая төгрөгийг нь авсан зэрэг үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.
Төрийн банкны Тээврийн товчоо салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 17.3 дахь хэсгийн бусдад онц их хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг нь залилсан, 17.4 дэх хэсэгт заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өдгөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ банкнууд чинь яачаад бгаа юм бэ. ХААН банк бас хүний мөнгө лцйвардаад 6 жил явуулж байж хүү ч үгүй өгсөн гэсэн. Дан луйварчидыг ажилтнаар авдаг юм байхдаа.
Энэ хүмүүсийн ухамсар ямар их доройтоо вэ...Дээд албаны хүмүүсээс эхлээд шат шатандаа луйвардах.залилах.хулгайлах донгийн өвчин тусчихаж
Хайран сайхан санхүүсдийн маань нэр хүндийг унагаж байнадаа. Ямар ч чадваргүй луйварчдыг яаж сонгож ажилд оруулдаг байнаа.умарч шалгаруулалт байхгүй танил тал харж авдагын гай даа.Бас ажилд авахдаа тухай хүний 3 үеийн түүх ар гэр. гэх мэтийг судлаж байх хэрэгтэйшдээ.Ийм хүмүүсийг хэзээч дахин санхүүгийн ажил хийлгэж болохгүй.
Ийм бузрын шуналтай лалруудыг дахиж мөнгөтэй харьцдаг банканд бүү ажиллуул.Хатуу шийтгэж шоронд хийж хөрөнгийг нь хураа
Манай сумын банк нас барсан хүмүүсийн тэтгэврийг авч байгаад баригдаж л байв
Naadah chin estoi ayultai gar baina