СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улсад зорчих иргэдэд гурван төрлийн шаардлага тавихаа Япон Улсын засгийн газар зарлав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойшхи шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээгээ доорхийн дагуу нийтэд зарлалаа.

Үүнд:

1. Хилээр нэвтэрсний дараах гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацааны өөрчлөлт

- Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй иргэд, Монгол Улс зэрэг омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)

- Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн иргэд, Монгол Улс зэрэг омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаалагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS” (Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

2. Хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээ

Хүчинтэйд тооцсон вакцины тарилга нь доорхи нөхцлийг хангасан гэрчилгээтэй байх ёстой. Үүнд:

-Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ

-Япон болон англи хэлээр доорхи мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ

а) Овог нэр, б) Төрсөн он сар өдөр, в) Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, г) Вакцин хийлгэсэн өдөр, д) Вакцины тоо

Доорхи вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээтэй байх ёстой. Үүнд:

“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,

“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,

“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,

“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин /“Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно/

Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээтэй байх ёстой. Үүнд: 

“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,

“Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

3. Хилээр нэвтэрсний дараа олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тухай

Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-ээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорхи цахим хуудаснаас үзнэ үү

2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээ, “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага” зэргийн талаар
ЭНД дарж, Япон Улсын хилээр нэвтрэх үед шаардлагатай бичиг баримт, аппликэшний талаар ЭНД дарж танилцана уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.