СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-03-08

🔴 LIVE: Төрийн дээд цол авсан эмэгтэйчүүдийн сэтгэгдлийг шууд дамжуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Төрийн дээд цол авсан эмэгтэйчүүдийн сэтгэгдлийг шууд дамжуулж байна. 

СГЗ Б.Шүүдэрцэцэг (Б.Тогтохбаяр): 

-Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Соёлын гавьяат зүтгэлтэн цолны батламж дээр "түүхэн эмэгтэйчүүдийн дүрийг утга зохиол болон тайз дэлгэцийн бүтээлээр дамжуулж орчин цагийн охид, бүсгүйчүүдэд манлайлал, урам зориг өгснийг тань үнэлэн" гэж бичсэн байсан. 

Цаашид, монгол уран сайхны киног дэлхийн тавцанд гаргах, дэлхийн кино зах зээл дээр борлуулахыг хүсэж, зорьж байгаа. "Хотулун гүнж" УСК маань дэлхийн А зэрэглэлийн гурван их наадмын нэгд амжилттай оролцоод, гэрээгээ хийх гэж байна. Яг энэ мөчид энэхүү шагналыг хүртсэн нь урам зориг өгч байна. 

СГЗ Г.Ундармаа: 

-U продакшныг анх байгуулж, "Сингл лэйдис-1'' УСК-г бүтээж байхдаа зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан уран бүтээл хийнэ гэж өөртөө тангараглаж байсан. 

ТББ маань эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулж өгдөг. Бас эмэгтэйчүүддээ тусалдаг. Ажлаа хийгээд л явж байгаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Жанцанноровын Уугантуяа: 

-Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа, "Морин хуурын чуулга"-ын хамт олондоо их баярлаж байна. Би Монголын анхны мэргэжлийн эмэгтэй морин хуурч. "Морин хуурын чуулга"-ыг анх байгуулагдахад нь орж байсан, 30 жил ажиллаж байна. Чуулгын маань 30 жилийн ой энэ жил болсон. Чуулгын хамт олондоо ойн баярын мэнд хүргэе ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад иргэн
2 жилийн өмнө
64.119.24.42

30 жил ажилласан мэргэжлийн морин хуурчмйн шагнал эзнээ олжээ. Баяр хүргэе.

Зочин
2 жилийн өмнө
213.55.226.24

Жүжигчин Ундармаа гуай хүүхдийн фондын мөнгө тантай холбоотой хариулт өгөөрэй. Баян тансаг аа гайхуулаад байдаг мөртөө өргөмөл ганц охиноо улсын мөнгөөр гадаадад сургадаг нь амьдралтай чинь нийцэхгүй байна да...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.