СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-07

Гол өрсөлдөөн Х.Баттулга, Б.Баттүшиг хоёрын хооронд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өнгөрсөн оны 11 дүгээр сард товлогдож байсан МҮОХ-ны ээлжит чуулган тодорхойгүй хугацаагаар хойшилсны эцэст 2022 оны 03 сарын 28-ны өдөр болохоор товлогджээ.

МҮОХ-ны ерөнхийлөгчид өнгөрсөн баасан гарагт Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээр бүртгүүлжээ. 

Тов гарсантай холбоотойгоор зөвлөх асан Э.Мөнх-Очир "Дүрмийн бус хурал" хэмээн эсэргүүцэж байна. Улмаар, хурлын үеэр нэрээ татах өндөр магадлалтай байгаа аж. 

Энэ тохиолдолд, гол өрсөлдөөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд болно. Сүүлийн үед, зөвлөх асан Э.Мөнх-Очир "МҮОХ-нд хуваарилагдсан 3 тэрбум 371 сая орчим төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, хаалттай байна" хэмээн удаад дараа мэдэгдээд буй. Түүний дайралтууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ашигтайгаар эргэнэ хэмээн тэд тооцож байна. Харин Б.Баттүшигийн хувьд ОУОХ-ны гишүүн бөгөөд тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувиар хийж гүйцэтгэсэн ажил, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлаа  танилцуулах нь дамжиггүй. 

Ээлжит чуулганаар мандатын комиссын илтгэл, ажлын тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэнэ. Мөн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.43

Оффшор Сү ийн оффшор баттүшиг гарлаа юу

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.43

Оффшор Сү ийн оффшор баттүшиг гарлаа юу

Zochin
2 жилийн өмнө
193.19.109.243

Jenko ene ulsaas zailaad uguhgui muu hulgaich yumaa . Offshor Jenko

Эрдэнэ
2 жилийн өмнө
216.73.163.56

Баттүшиг дээр биздээ. Хулгайч Жэнко лав биш шүү!

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.177

Баттүшиг дээр. Женко хог.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.25

Баттүшиг хог Женко бол өөрөө спортын хүн шдээ Баттүшиг бол Монголын газар шороог зарсан хүний хүү шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.25

Барьж идвэл идээч СҮгийн тролуудаа Женко бол Монголын жудог дэлхийд данстай болгосон хүн шүү дээ

Сүглэгмаа
2 жилийн өмнө
66.181.161.61

Ерөнхийлөгчөө дэмжинэ сүгийн хүүхэд зайл эцэгтэйгээ

Женко лалар
2 жилийн өмнө
202.9.40.100

Хулгар хулгайч зайлаа

Ard tumen
2 жилийн өмнө
88.130.61.154

Battulga MOAX-g awch yawah tsoriin gants udirdagch eh oronch hun. Uur yamarch asuudal baihgui. Guitsee.

Зочин
2 жилийн өмнө
64.119.27.78

Женко явсан газар будлиантуулж хор найруулахаас өөр дэвшил байхгүй, залуу боловсролтой , хэлтэй устай нь олон улсын байгууллагыг зөв холбож чадна.

зочин
2 жилийн өмнө
139.5.218.74

Хулгайч Жонхууг Монгол улсын иргэншлээс хасаж хятад түншүүдтэй нь хамт албадан хөөж гаргацгаая.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.