Спортын төв ордонд маргааш 19 цагаас явагдах "Хасын хүлэгүүд" болон "Алтан дорнодын дайчид" багийн тав дахь тоглолтыг эмэгтэйчүүдэд энгийн тасалбараар үнэгүй үзүүлэхээр болжээ.
Хоёр багийн цувралыг 3:1 харьцаатайгаар "Хасын хүлэгүүд" баг тэргүүлж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Дээд лигийг зохион байгуулах комисс энгийн тасалбарын үнийг 20 мянга, V.I.P тасалбарыг 50 мянган төгрөгийн үнэтэй болгосон нь үзэгчдийн тоо эрс багасахад хүргээд байв. Тэгвэл энэ тоглолтоос эхлэн энгийн тасалбарын үнийг 10 мянга, V.I.P тасалбараа 20 мянган төгрөг болгон бууруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.