Ерөнхийлөгч Владимир Путин Украинд түрэмгийлж буйг эсэргүүцсэн Оросын иргэд томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 4,300 гаруй хүнийг баривчилжээ.
"OVD-Info" хараат бус хяналтын байгууллага нь нийт 7,500 гаруй баривчилгааг бүртгээд байгаа ба ОХУ-ын 53 хотын 4,366 хүнийг баривчилсан болохыг баримтжуулсан байна. Тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Мария Кузнецова "Албаныхан хараа хяналтаа бүрэн чангалж, үндсэндээ цэргийн цензурийг тогтоож байна. Сүүлийн өдрүүдэд нэлээд том хэмжээний жагсаалууд өрнөх болсон ба ийм тооны баривчилгаа ховор бүртгэгддэг Сибирийн хотуудад ч эсэргүүцэл газар авч байна" хэмээн "Ройтерс" агентлагт ярьжээ.
Тэгвэл ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, цагдаа нар нийт 3,500 орчим хүнийг саатуулсан бөгөөд тэдний 1,700 Москва, 750 нь Санкт-Петербург, харин 1,061 нь бусад хотод баривчлагдсан аж.
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный "Путины эхлүүлсэн дайн"-ыг буруушааж, ОХУ болон дэлхийн бусад оронд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалаад байгаа билээ. Гэвч Оросын эрх баригчид зөвшөөрөлгүй жагсаал хийхийг хориглон, зохион байгуулагчдад хариуцлага тооцно гэж анхааруулаад байгаа юм.
Мөн Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар "хуурамч" эсвэл "худал" мэдээллийг зориудаар тараасан тохиолдолд 15 жил хүртэлх хорих ялын шийтгэл ногдуулах хуулийг өнгөрөгч баасан гарагт баталсны улмаас ОХУ-аас хараат бус мэдээлэх авах улам хэцүү болжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Донецск Луканскад 13 мянган орос үндэстэнг яаж алж байгааг ил болгож тавиач тэгвэл оросууд ойлгоно шүү дээ коммунист арга хэрэглээд нуугаад байх юм яадаг юм бие биеэ үзэхгүй болно биз ямар хамаатай юм