СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Кёкүшюзанбатбаяр нарын учруулсан бодит хохирлыг тогтоох ёстой гэж дүгнэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Японы мэргэжлийн сүмод монгол залуусын анхдагч болж очсон, Гавьяат тамирчин Д.Кёкүшюүзанбатбаяр гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Б.Цэрэндорж, Н.Болормаа нарын гэм буруутай, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт таван өдөр хэлэлцлээ.

Гэвч хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай хэмээн шүүгч Б.Батболор дүгнэсэн учраас НПГ-ын прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргав. аж.

Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал өмнөд хөршийн иргэн Вү Сэнчианг гэх хүнээс 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг мэхлэн авсан хэрэгт холбогдсон юм. Үүнээс гадна, Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндорж гэх хүнтэй хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн дээрх иргэнээс 2011 онд нийт 14 тэрбум шахам төгрөг залилан авсан хэрэгт буруутгасан билээ.

Харин эхнэр Т.Баясгалан болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай нутагт аялал жуулчлал, амралт, сувилал байгуулна хэмээн газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (27)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.201

Шудрага, шуналгүй амьдрах л зөв амьдралын эхлэл агаад төгсгөл байх учиртай. Зөв явбал зөөлнөөс зөөлөн замбуулин билээ.

Баярт
2 жилийн өмнө
103.26.195.13

За ёстой тэнэгт. Хөгжлийн банкнаас өчнөөн төгрөг залилаад улсын өр шир болгоод монголоо хохироогоод байгаа хүмүүсээ шүүж чадахгүй байж хөгжилгүй улаанбаатарт орон сууцны бүхэл бүтэн хороолол дэд бүтцийн хамт бүтээн байгуулсан Кекшүзаныг буруутгана гэвэл ард иргэд өмгөөлнө шүү. Где шуларга ёс????

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.56

За тэр ч бараг үнэн дээ.

төмөр
2 жилийн өмнө
202.70.41.194

хөгжлийн банкны луйвар яасан бэ. бүтээн байгуулалт хийсэн нэгнээ атаархуу Аглуу шиг шогтдогоо болимоор юм аа

Өлзий Өлзий
2 жилийн өмнө
66.181.185.93

Өлөн зэлмэн өссөн 2 баагий нэг гэрт ороод ханаж цадахаа мэдэхгүй баларч бга юм бна дооо

Кккк
2 жилийн өмнө
202.179.26.102

Чухам үнэн чинь л тэр шүү

Зочин.......
2 жилийн өмнө
66.181.161.117

.....ИХ БАГА..ЭЗЭН НЬ ЭНЭ ТЭР...ДЭЭР ДООР ГЭЖ ЯЛГАВАРЛАН..ДУГААРЛАХГҮЙГЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ХОХИРОЛЫГ НЬ БАРАГДУУЛЖ,ХУУРЬЛ ХЭРЭГЖҮҮЛЖ....БУЙД...НЬ...ЗОХИХ БЛЛАГУУД....МУТГ...АТГ...ШҮҮХ....ПРОКУРОРУУДАД ТАЛАРХАЖ БНА.....АЖИЛД НЬ АМЖИЛТ..ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАНЫГ ЕРӨӨЖ.....ТӨР ...ЗГ.. ХУУЛЬД ИТГЭЖ БНА...

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.200

Хууль зөрчсөн байгаа биз дээ. Хэн ч хохироогүй гээд байгаа юм бол Дархан цаазат газар гэж байгаад яах юм! Газрыг зориулалтаар өгөх тухай яах гэж хууль дүрэм баталсан юм? Шүүнэ гэж зүгээр жүжиг тавьж, хвлига аваад хаах л арга юм бна.

Зочин...
2 жилийн өмнө
66.181.161.117

....эдсэн нь идээн бэтгэ...уусан нь усан бэтэг болох нь гэдэг нь энэ....Хүн бүхэн залилан.хулгай..ШУНАЛЫН ДЭВ ГЭГЧЭЭС ДОР БҮРНЭЭ СЭРГИЙЛЬЕ...ХҮНИЙ НААД ЗАХЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭЖ АМЬДРАХЫГ НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД УРИАЛЖ БНАА...ТАЛАРХАЛАА...

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

Япончууд сумо хүнийг хүмүүжүүлдэг гэж ёстой худал болой тэдний бүтээгдэхүүнүүд

Өлзий
2 жилийн өмнө
202.55.188.82

Жинкэнэ хэрэг завааруулах аргааа олж дээ ,

Амьсгаа
2 жилийн өмнө
202.55.188.82

Шүүгч хэзээ биелэгдэхгүй зүйл тогтоолгох гэж буцааж дээ, шүүгчийг шалгаа

эзэн БаялагынНира
2 жилийн өмнө
66.181.161.62

Худалдаа хөгжилий банкнаа өчнөөн тэр бумаар хулгайлсан хулгайчдаа яаллаачээ Батбаяр бол нэгэн үе Монгол улсыг дэлхийд танилцуулсан хүн шүү өөртөө ашиглаад хулгай хийсэн биш түмний нүдэнд илт харагдах байр байшин барьж нэг хэсэг иргэдийг орон гэртээ болгоо л биз яаадгийн бээээ

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.20

Нүрзэдийн Болормаа гэж номер 1 залилан авгайтай нийлж. Ял авнаа

зочин
2 жилийн өмнө
202.9.46.2

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАРЧДАА БАС ИНГЭЖ ЯЛЛААРАЙ ДАА

СБ
2 жилийн өмнө
86.49.255.140

Гэмт хэрэг хийсэн нь тодорхой нотлогдчихоод байхад яагаад ялыг нь шударгаар өгч шийдэхгүй шийрэгнээд хойшлуулаад цаг аваад бгаа юм бэ? Алдар нэртэй гавьяатай олны танил болохоор уу? Хохирогч нь тодорхойгүй гэж жүжиг тавиад хэргийг хааж шийдсэн нэр зүүх нь үү? Тэр тусмаа ийм хүмүүст улам чанга ял өгдөг байх хуультай баймаар бнаа, нэр нүүр гавьяа алдар нэрээ ашиглаад хууль бусаар хийсэн гэмт хэрэг тус бүрт нь хатуу ял өгөөч, шударга хууль ёс гэж бхгүй гэдгээ дахиад л нотлож байх шив шүүх?

Жирийн иргэн
2 жилийн өмнө
86.49.255.140

Улсын бичиг баримт, гарын үсэг хуурамчаар үйлдэж залилан хийж улс орноо гадаадынханд худалдах нь тгээд хэрэг биш юм уу? Хэрэв жирийн нэг иргэн ийм хэрэг хийсэн бол ямар ял өгдөг вэ?

Зочин
2 жилийн өмнө
86.49.255.140

Эрх мэдэл, танил талаа ашиглан хууль бус аргаар дурын газрар усыг хүссэн хэмжээгээрээ эзэмшиж хувьдаа өмчилж авах нь хэрэг биш үү, хохирогч бхгүй гэнээ? Миний, бидний үр хүүхдүүдийн минь тоглох, гишгэх газар шороо, уух ундаалах ус гол мөрнийг нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүн нь хувьдаа хулгайлаад, булааж авах нь гэмт хэрэг биш юм уу тгээд? Ийм луйварчидтайгаа эхнээсээ хатуу арга хэмжээ авч чаддаггүй худалдагдсан төр, шударга бус шүүх засаглалтай улс хэзээ ч хөгжихгүй. Авилга хээл хахуульдаа идэгдсэн гуйлгачин улс болсон байгааг бүгд харсаар байж, мэдсээр байж яагаад энэ бүх булхайтайгаа тэмцдэггүй юм бэ, яачихсан өрөвдэлтэй ард түмэн бэ!

Ард түмэн
2 жилийн өмнө
86.49.255.140

Юу хүссэнээ хуурамч бичиг баримт ашиглаад л авч болдог, хууль цаазгүй оронд юу дуртайгаа хийж болно, юу хүссэнээ авч болно, болохгүй бол мөнгөөр бүгдийнх нь амыг таглаад худалдаад авч болдог бүр шүүх прокурор, төр засагийг нь ч хүртэл. Монголд ийм ялзарсан шүүх загаглал байхын хэрэггүй. Бид хэнд итгэж найдах юм бэ, хэдэн ядарсан ядуу иргэддээ л хууль нь их сайн үйлчилж, ялыг нь маш хурдан өгдөг байх аа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.120

ymar ikh snunal we.ichij amidraach

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.120

ymar ih snunal we.

иргэн
2 жилийн өмнө
64.119.20.227

Энэ УИХ, Засгийн газрын гишүүд, бүх төрөл дарга нар, шат шатны шүүгч, прокурорууд, аварга бөхчүүд гавъяатууд нь түмний хөрөнгө санг хоослон тонох шуналтай улс байдаг юм уу, хаашаа юм. Цэвэр гартай алдартнууд байдаг болов уу.

Зочин
2 жилийн өмнө
103.26.194.135

Shunald khyazgaar baih heregtei uhehdee avsandaa avaad orokh bish ingej uuriiguu zovooj yadag bna yu

Mongol
2 жилийн өмнө
66.181.182.95

Zaisand tegeed yaagaad barilga bariulsiin adilhan shalgaach huuli hun buhend tegsh baih yostoi.chadahgui bol zugeer l Ali aliniig ni adilhan orhiod buteen baiguulaltiig ni hiilge

Дорж Цэцэгсүрэн
2 жилийн өмнө
202.9.46.252

Нүрзэд овогтой Болормаа энэ хүмүүстэй нийлж миний ахыг найзтай нь залилж тэрбум шахуу төгрөг залилаад төлөхгүй маш их хохироож байгаа хурдан хохирол төлүүлж яллах хэрэгтэй.Эрүүгийг онц ноцтой залилан болох нь тогтоогдсон.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.17

90 сая ийн Гансүх шиг залилан хийсэн байна Үгсэн хуйьалдан залилалан хийсэн нь Гансүхээс 16- дахин их мөнгө залилсан учир 16- дахин их ял өгөхгүй бол хүмүүс дууриагаад залилан хийх болно

Дорж
2 жилийн өмнө
202.126.89.17

90- сая ийн Гансүхээс 17 дахин их ял аьах байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.