СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Visa" болон "Mastercard" ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Visa", "Mastercard", "American Express" компаниуд Украин дахь Оросын түрэмгийллийг эсэргүүцэн, ОХУ дахь бүх үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгджээ.

Гэвч энэхүү алхам нь хэрэглэгчдэд бага нөлөө үзүүлнэ гэж Оросын томоохон банкнууд онцлоод байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын картыг гадаадад ашиглах, эсвэл цахимаар олон улсын төлбөр хийхийг хориглох гэнэ.

"Visa" болон "Mastercard" нь дэлхийн кредит болон дебит төлбөрийн 90 орчим хувийг хянадаг ч үүнд БНХАУ хамаардаггүй билээ. Тэгвэл Оросын хэд хэдэн банк Хятадын "UnionPay" систем болон орон нутгийн "Мир" төлбөрийн сүлжээг ашигладаг картуудыг хэрэглээнд гаргахыг санал болгосон байна.

Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш "Visa", "Mastercard" компаниуд Барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг дагаж мөрдөхөө зарлаад байсан бөгөөд "Энэ дайн бидний энх тайван, тогтвортой байдалд аюул заналхийлж буй тул бид өөрсдийн үнэт зүйлсийн дагуу хариу арга хэмжээ авах ёстой" хэмээн "Visa"-ийн тэргүүн Аль Келли тэмдэглэжээ. Харин юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.