СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж байсан бүлэг этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд дайчлан баривчилжээ. 

Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай М /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай П /урд нь дөрвөн удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай А, эрэгтэй 29 настай Т /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай Д /урд нь хоёр удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд удаа дараа бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.41

Нийгэм маань хаашаагаа явж бгаа бол.Нэг л хялбар амьдралыг сонгоод бна даа.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.244

Zasarxgyi noxdyyyd bn. Ukraine lyy yavuul

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.14

Захиалга өгч байгаа цаад хүмүүсийг нь олж ял өгөх хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.130

хэний захиалгаар хэнийг гэдгийг тодорхой бичих хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.11

Manai uls buh huulia shinchleh tsag bolson bnaa nuguu heden hulgaichuud ni ih hurald orj ireed uursdduu tohiruulaad huuli bataldag novshnuudshdee yliin bodlogoo changal iim yumnuudad shuud 25 jiliin yl uguh heregtei tegehgui bol 5 jil suugaal garaad irne ircheel daramt shahalt reketeeree munguu olnoshdee

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.97

засрахгүй хүн хогнууд байна да ямар ч олон удаагийн ял зэм авч байсан юм дэ захиалга өгч бсан хүмүүсийг нь бүгдийг нь олж тогтоох хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.147

AH-iin S.Erdeniin humuus

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.12

Захиалагч нарыг нь бас яаралтай олох хэрэгтэй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.