СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины теннисчин эх орноо хамгаалахаар тулалдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины алдарт теннисчин Сергей Стаховский гэр бүлийнхээ хамт Дубайд аялж байх үеэр Оросын цэргийн хүчин Украинд түрэмгийлж эхэлжээ. Ингээд тэрээр эхнэр, гурван хүүхдээ Унгар дахь гэртээ үлдээгээд, эх орондоо буцаж ирэн, нутаг нэгтнүүдийнхээ хамт мөр зэрэгцэн тулалдаж байгаа аж.

Оросын цэргүүд хот руу ойртон, айдас түгшүүр тархаад байгаа энэ үед тэрээр юуг ч хийхэд бэлэн байгаагаа "CNN" агентлагт хэлсэн юм.

Өнгөрөгч пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа тэрээр "Би энд төрсөн бөгөөд өвөө, эмээ хоёр минь энд нойрсож байгаа. Би үр хүүхдүүддээ ярих түүхтэй үлдмээр байна. Украин дахь хэн ч Орос улс тэднийг чөлөөлөөсэй гэж хүсэхгүй байгаа. Тэдэнд эрх чөлөө, ардчилал бий... Орос зөвхөн цөхрөл, ядуурлыг авчрахыг хүсэж байгаа" хэмээжээ.

Харин одоо тэрээр Киевт эх орныхоо төлөө тулалдаж байгаа ч эхнэр, хүүхдүүдээ орхиж явсан нь тийм ч амар шийдвэр байгаагүйг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.