СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-03-04

Хүүхэд хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээгээ өөрөө тохируулдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Чанартай, шим тэжээллэг хоол хүнс бол хүүхэд эрүүл өсөх гол үндэс бөгөөд насан туршийн ач холбогдолтой. Хүүхдийг бага наснаас нь зөв хооллож сургавал уг дадал нь аяндаа насан туршийн хэвшил болон тогтдог. Итгэнэ үү байна уу өөрсдөө л мэдэцгээ.

Гэхдээ, хоол хүнсэнд хандах хүүхдийн хандлагыг багаас хэвшүүлэх нь зугаатайгаас гадна зөвхөн хүүхэд ч гэлтгүй гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нэн ач тустай үйл явц юм! За ингээд юунаас эхлэх вэ гэдэг талаар 6 зөвлөгөө өгье.

 1. Эерэг дадлыг хөгжүүл

Таны хийж буй үйлдэл бүхнийг чинь таны хүүхдүүд байнга ажиглаж байдаг. Хоол идэхийг чинь хүртэл шүү. . Эрүүл, ямар нэг хэт боловсруулалт хийгдээгүй хүнс сонгож хэрэглэж байгаа тань хүүхдэд чинь маш том үлгэр жишээ болдог.

Хүнс худалдаж авах, хоол хийхдээ хүүхдээ аль болох оролцуул. Гэрийнхэндээ амттай, эрүүл хоол хийхэд оролцох нь тэдний хувьд үнэхээр зугаатай байх болно.

Хооллох цагийг сургалтын үйл ажиллагаатай хослуул- хүнсний бүтээгдэхүүн тус бүрд агуулагддаг, бидний бие махбодод чухал хэрэгцээтэй шимт бодис, амин дэмийн талаар ярилц.

2. Хүнсний бүтээгдэхүүнтэй зөв харьц

Хоол хүнсний талаар зөв үзэл бодолтой байх нь насан турш эрүүл байх, зүрхний өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс өөрийгөө хамгаалах гол түлхүүр юм. Үүний тулд та:  

  • Бие махбод өлсөж байгааг хэрхэн мэдэрч ойлгохыг хүүхдэд зааж өг. Ингэснээр.
  • Хоол хүнсийг урамшуулал, эсвэл шийтгэлийн хэрэгсэл болгож бүү ашигла. Эс бөгөөс хүүхэд хоол хүнстэй зөв харьцаж чаддаггүй хүн болж өснө.  
  • .

Эрүүл бус хоол хүнс, ундааны төрлийг тас хорилгүй, бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрөх, тэдгээрийг хааяа л (өдөр тутам биш) хэрэглэж болох юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүл. Яагаад нэг хүнсний бүтээгдэхүүн нөгөөгөөсөө илүү ашигтай байдгийг хүүхдэдээ ярьж өг. Жишээ нь, хүүхэд чихэрлэг зүйл хүссэн үед жимс гэх мэт байгалийн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгч, түүнийг боловсруулсан чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс (тух. чихэр нэмсэн хүүхдийн өглөөний хоол гм) юугаараа илүү ашигтай болохыг тайлбарлаж өг. Ингээд, боловсруулсан чихэрлэг хүнс идээгүйнх төлөө биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардсан, гэр бүлийн ямар нэг хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаагаар хүүхдийг урамшуул.

Хүүхэд насандаа хэр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байснаас тухайн хүүхдийн насанд хүрсэн хойноо хэрэглэх хоол хүнсний нэр төрөл ихээхэн шалтгаалдгийг та мэдэх үү?

3. “Дуустал нь ид!” гэж бүү шах

Ингэж хэлж байж л өөрийнх нь бие организмд шаардлагатай шимт бодисыг хүүхдэд бүрэн өгч чадна гэж та бодож байж болох ч, ингэж шаардах нь хүүхдийг тухайн хоол хүнсэнд дургуй болгох, хооллох дуршлыг бууруулах эрсдэлтэй. . Нэгэнт тэд таныг л дуурайх учраас тэдний хоол хүнсний сонголт ч мөн л танаас хамаарна. Иймд, та өөрөөр тэдэнд чадлаараа үлгэрлэхийг хичээ.  Түнээс гадна, тэдний дургүй хүнсийг тэдний дуртай бусад эрүүл хүнсний бүтээгдэхүүнтэй бага хэмжээгээр хольж идүүлэхийг оролд. Эсвэл, идэж үзээгүй шинэ  зүйлийг нь сонгуулж, бүгдээрээ хамт идэж үзэхийг санал болго.

. Идэж үзээгүй зүйлийг нь идүүлж сургах нь нэг удаагийн оролдлогоор бүтэх ажил биш бөгөөд танаас ихээхэн тэвчээр, шаргуу оролдлого шаарддагийг санаарай.

4. Хоолны хэмжээг тохируулах нь хамгийн чухал

Хүүхдийг их хэмжээгээр хооллох нь хүүхэд таргалах нэг нөхцөл болдог. Иймд, нэг удаад хэдий хэмжээний хоол идэх ёстойг хүүхдэд зааж өгөх нь чухал. Уг хэмжээг зааж өгөхдөө нүдээр харж болох зүйлстэй жишиж харуулах нь зүйтэй. Жишээлбэл, нэг удаад идэх гоймон, цагаан будаа болон хүүхдийн өглөөний хоолны хэмжээ нь хүүхдийн атгасан гарын хэмжээтэй, мах түүний алганы хэмжээтэй тус тус тэнцүү, тослог бүтээгдэхүүн (жиш, цөцгийн тос) түүний эрхийн хурууны эхний үеийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гм.

Хүүхэд хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээгээ өөрөө тохируулах төрөлхийн чадвартай төрдөг гэдгийг та мэдэх үү? Хүүхэд хоол идэж байгаад аяндаа өөрөө больдог нь түүний дээрх чадварыг илтгэнэ.  

5. Эрүүл өглөөний цай хэрэглэж занш

Өглөө хэн хүнгүй л яарч тэвддэг ч өглөөний цай заавал ууж байх ёстой. Өглөөний цайнд, хэт илчлэг, шимт бодисоор ядуу, чихэрлэг хүүхдийн өглөөний хоол, эсвэл жигнэмгийн оронд энгийн тараг, шинэ жимс зэрэг олон төрлийн шимт бодис агуулсан эрүүл, тэнцвэртэй хүнс түлхүү  хэрэглэвэл хүүдийн өсөлт, хөгжилтөд нэн чухал  кальци, эслэг зэргийн шимт бодисын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Ингэснээр хүүхдийн тань цатгалан байх хугацаа илүү уртасдагийг та анзаараад үзээрэй.

6. Хөгжөөнт дасгал хөдөлгөөн хий

. Ингэхэд та яагаад хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж болохгүй гэж? Оройн хоолны дараа гэр бүлээрээ хамтдаа алхах, эсвэл сэлэх гм зүйлсийг төлөвлө. Түүнчлэн, гэнэтийн боломжуудыг ч алдахгүй байх нь зүйтэй. Жишээ нь, хүүхдийн чинь дуртай дуу хөгжим телевиз, радиогоор явах үед бүгд босож дагаж бүжиглэх гэх мэт. Дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй өнгөрөөдөг цагийг нь аль болох багасгаж, биеийн идэвхтэй хөдөлгөөн шаарддаг тоглоом наадамд зарцуулах цагийг нэмэгдүүлэхэд анхаар. .

Эрүүл хоол хүнс, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшмэл үйл ажиллагаа болгон заншуулах нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндийг дэмжихээс гадна эерэг, эрүүл сонголтыг хийх насан туршийн чадварыг төлөвшүүлэхэд тусалдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.