СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-04

Жанхайн даваанаас Тойлогт хүртэлх хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн даваа-Тойлогт хүртэлх 38 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ.

Жанхайн даваа хүртэлх шороон зам бартаа ихтэй. Шороон замын хоёр талын ой тоосонд дарагдсан байдаг. Нуурын замагжилт асар их тоосжилтоос үүдэлтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Харин .

Азийн хөгжлийн банкны 39 сая ам долларын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 2016-2019 онд Хөвсгөл аймгийн таван сумын иргэдэд зориулсан долоон тэрбум төгрөгийн төсөл амжилттай хэрэгжжээ.

Цаашид АХБ-ны төсөлтэй хамтран Хөвсгөл нуурын орчмын аялал жуулчлалын бүсийг олон улсын жишигт нийцүүлэх, томоохон соёл, амралтын цогцолборуудыг байгуулах, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн байгууламж барих ажил төлөвлөсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.