СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Запорожийн АЦС-д гарсан галыг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Энергодар хотын Запорожийн атомын цахилгаан станц өнөөдөр үүрээр Оросын цэргийн хүчний халдлагад өртөж, станцын ойролцоох сургалтын байр шатаж эхэлсэн билээ. Тэгвэл дөрвөн цаг гаруйн турш дүрэлзсэн энэхүү галыг бүрэн унтраасан болохыг Украины Онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Тус албаны мэдэгдэлд "Запорожийн АЦС-ын сургалтын байранд гарсан галыг орон нутгийн цагаар 06:20 цагт бүрэн унтраасан. Энэ явдлын улмаас хүний амь нас хохироогүй" хэмээн тэмдэглэсэн байна. Мөн Энергодарт байлдаан зогссон гэж хотын дарга Дмитрий Орлов зарлажээ.

 Запорожийн АЦС нь Европын хамгийн том цөмийн станц бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай тусламжийн төвөө "24/7 бүрэн хариу арга хэмжээ авах горим"-д шилжүүлсэн аж.

Гэхдээ АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм иргэдийг тайван байхыг уриалж, гэж мэдэгдсэн байна.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын халдлагыг буруушааж, "ОХУ-аас гадна өөр ямар ч улс атомын цахилгаан станц руу галлаж байгаагүй. Энэ террорист улс хүн төрөлхтний түүхэнд анх удаа цөмийн терроризмыг үйлдэж байна" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.