Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Хайртай шүү ээжээ" тоглолт өнөөдөр 15.00, 19.00 цагт УБ паласт тоглогдох гэж байна. Гурван жилийн дараа бие даасан тоглолтоо хийж байгаа түүнтэй ярилцлаа.
Дуучин Т.Дэлгэрмөрөн:
-Мартын-8 дөхөж байгаа болохоор Дэлгэрмөрөн дан ээжийн тухай дуулах нь гэж бодож болохгүй. "Монголын шоу концертын групп"-тэй гэрээ хийхдээ, ээжийн тухай уран бүтээлээс гадна, 25 жилийн уран бүтээлийн охь болсон "Чамайгаа үнсье", "Наян булаг", "Уулзах л юмсан", "Тэнгэрийн бүсгүй" дуунуудаа дуулна. Концертийн гуравдугаар хэсэг дээр миний хайртай "Номин талст" хамтлаг маань гарч ирнэ.
Та бүхэн мэдэж байгаа, миний амьдрал ороо бусгаа байж, юм юм л боллоо шүү дээ. Тэгсэн ч гэсэн би уран бүтээлчийнхээ хувьд тайзнаа инээгээд эргэн ирж байна.
Хэдүүлээ элдэв бусын юм бодохоо больцгооё. Нэгэн өдөр жарган цэнгэе гэж урьж байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.