ОХУ-ын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт Украинд түрэмгийлж эхэлснээс хойш олон хот, тосгон их хэмжээний сүйрэл амсаад байгаа билээ. Оросын пуужингууд энгийн иргэдийн оршин суудаг бүс нутагт ч мөн хүрсэн бөгөөд Украин даяарх сүйрлийн зарим хэсгийг харуулсан зургуудыг хүргэж байна.
Оросын цэргүүд Украины нийслэл Киевээс нэлээд зайтай байгаа ч тус хот руу агаарын довтолгоонууд илгээн, хэд хэдэн хүний аминд хүрээд байгаа юм. Доорх зурагт харагдах орон сууцны барилга нь өнгөрөгч бямба гаргийн үүрээр пуужинд оногджээ.
Ирпин хэмээх жижиг хот нь Киевээс баруун хойд зүгт 20 км-ийн зайд оршдог бөгөөд сүүлийн долоо хоногт Орос, Украины хүчний мөргөлдөөний фронтын шугам болсон байна.
Их буу болон агаарын довтолгооны улмаас тус бүс нутагт ноцтой хохирол учирсан ба доорх зурагт дүрслэгдсэн орон сууцны хороолол бараг тэр чигээрээ сүйрчээ.
Украины хоёр дахь том хот болох Харьков сүүлийн хэдэн өдрийн турш Оросуудын хүчтэй бөмбөгдөлтөд өртөж, хотын төв хэсэгт ихээхэн хохирол учирчээ. Бүс нутгийн албаныхны мэдээлснээр, тус хотын орон сууцны хорооллууд агаарын халдлагад ихээр өртөж байгаа бөгөөд НҮБ-ын прокурорууд үүнийг дайны гэмт хэрэг байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.
Доорх зургуудаас Харьков хотын зөвлөлийн барилга болон Эрх чөлөөний талбайд учирсан хохирлуудыг харж болно.
Чернигов хот мөн хойд зүгээс түрэмгийлж буй орос цэргүүдийн довтолгоонд өртөж байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрөгч пүрэв гарагт тус хотын сургууль болон орон сууцны хорооллууд халдлагад өртсөний улмаас 30 гаруй иргэн амиа алдсан байна.
Чернигов хотын ойролцоох Ривнопилля тосгон Оросын армийн пуужингийн довтолгоонд өртөхөөс өмнөх ба дараах дүр зураг.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дайнаа түрэмгийллээ зогсоо. Хүн төрөлхтий соёл иргэншил.бүтээн байгуулалт.сайхан хот суурин сүйдэж байна.Ард иргэд үхэж үрэгдэж .гэмтэж байна. Путин дайнаа зогсоох хэрэгтэй.
Оросууд эзлэн түрэмгийлэх дайнаа яаралтай зогсоо. Оросын бүгд хар тамхинд донтоогүй баймаар юм. Бүгд намуу цэцэгийн уусмалтай бүтээгдэхүүнээс болж оюун ухаан чинь солигдчихоогүй л бол цэрэгээ гаргаж бууж өг. Путин тэргүүтэй удирдлагаа ОУ ын шүүхэд шилжүүл.
Bitgii demii yum yari.
Хайран бүтээн байгуулалт. хүний амь дайнаа зогсоогооч.Энх тайван найрамдал хэрэгтэй.Хүж дэлхий амгалан байг ээ.