Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн гэх яриа иргэдийн дунд бодитой байгаа. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-Цахим дээр гарсан зарим мэдээллийг харахад цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн гэх яриа байгаа. Үнийн хувьд хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт орсон. Энэ үнэ өдий болтол өөрчлөгдөөгүй.
Харин, тоолуурын заалтыг буруу бичих, төлбөрийг хуримтлуулж авах зэргээс үүдэн иргэдийн дунд цахилгаан, дулааны үнэ өссөн гэх эндүүрэл байна. Усны үнэд өөрчлөлт орсон гэсэн л мэдээлэл байна лээ. Цахилгаан, дулааны үнэ 2022 оны тавдугаар сарын 31 хүртэл нэмэгдэхгүй гэв.
Нэг сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр НӨАТ-тай дүнгээр 36,220 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 1 айл өдөрт дунджаар 1200 төгрөг, тухайн өрхийн 1 хүн өдөрт 300 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байна. Мөн 1 хүний дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад 1 шуудай модны үнэ хэмжээнээс хамаарч 3000-5000 төгрөг, 1 шуудай түлшний үнэ 3750 төгрөг байна.
Одоогийн мөрдөж байгаа үнэ тарифаар дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын цахилгаан, дулааны төлбөр нь тухайн айлын нийт орлогын 5.5 хувийг эзэлж байна.
Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент (175 төгрөг) байгаа нь гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цахилгаан хэрэглээгүй бхад цахилгааны төлбөр гарсан бна.(10000 тө)Хариулт авья.
Монгол улсынхаа иргэдийн амьдралын орчин нөхцөл цалин тэтгэвэр тэтгэмж гэх мэт зүйлс ямар байгааг мэддэг баймаар юм. Гэтэл аливаа юмыг бусад улсын нөхцөл байдалтай харьцуулж ярьдагаа больмооо юм. Бусад улсын ард түмний амьдрал нөхцөл байдал өөр шүү. Судалж суралцаж тооцож байгаа байдалдаа тохируулж тайлбарлавал зүгээр болов уу.
Манайх хуучин 90 к гардаг байсан одоо 400к гарсан илүү мөнгөө авья нэмээгүй гээд 1кв дээр 24 төгрөг нэмсэн байсан өдөр 14.2 шөнө нь113 т-өөр бодсон байсан хуучин шөнө 89 .19 т өдөр нь 116 .39 төгрөгөөр боддог байсан шүү үнэнээ хэлээд ард түмэндээ ойлгуулаач худлаа нэмээгүй гээд гүрийх юм аа
Дулааны төлбөр нэмэгдэж гараад төлсөншдээ баянгол дүүрэг 3- хорооны 66-р байр
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр гээд цахилгаан зарцуулалтын төлбөр дээр нэмж аваад байгаа. СЭХийг дэмжих төлбөр хаана юунд хуримтлагдаж зарцуулагддаг талаар хяналт мэдээлэл байна уу.