СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-04

🔴LIVE: Монголд амьдардаг украин иргэд жагсаал хийж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монголд амьдардаг украин иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрөл авчээ. Тэд өнөөдөр Битлзийн хөшөөний дэргэд тайван жагсаж, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Монгол улсад нийт 95 Украин улсын иргэн ажиллаж,амьдардаг гэсэн судалгаа байдаг бол өнөөдрийн байдлаар таван иргэн тус жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. Тэднийг дэмжихээр монгол иргэд олноор иржээ.

Украин улсын иргэд:

-Энэ дайн 2014 оноос эхэлсэн. Гэхдээ дэлхий энэ асуудалд чимээгүй байсан. Одоо харин бидний үр хүүхэд, гэр бүл энэ дайны уршгаар үхэж үрэгдэж байна. Бидний гэр бүл, үр хүүхэд минь энэ дайнд өртсөөр байгааг мэдэх бидэнд маш хүнд байна. Энэ дайны асуудалд Монгол улс чимээгүй, дуугүй байж болохгүй. Дайнаар ямар ч асуудлыг шийдвэрлэхгүй, дайныг хэн ч хүсэхгүй байна. В. Монгол улсад гарч байгаа оросын телевизүүдийг хааж өгөхийг хүсэж байна, үнэн бодит мэдээллийг мэдээлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай улсад өрнөөд байгаа энэ дайн Монгол улсад ч гэсэн хэзээ нэгэн цагт болохыг үгүйсгэх аргагүй юм. Энэ байдал удаан үргэлжилбэл бусад Европын оронд сурч, ажилладаг монголчуудыг татан авахад ч хүрч болох айдастай байна. Хэн ч дайныг хүсэхгүй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюун
3 жилийн өмнө
124.158.65.202

СЛАВА УКРАИНЕ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.26

Худлаа ярьж байгаагаас гадна Монгол Орос улсын хооронд үл ойлголцох байдал үүсгэх зорилготой байгааг үгүйсгэхгүй

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.26

Слава Украине гэдэг нь олон мянган еврей, польш болон бусад улсын иргэдийг хөнөөсөн фашистуудын гар хөл нь болж байсан Украины үндэсэрхэг үзэлтнүүдийн хэллэг

Үнэн
3 жилийн өмнө
103.10.23.115

Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хоннь минийх гэхнэ үү. Ёстой болиорой. Америкийн санхүүжилттэй монголд байгаа тагнуул үзэл суртлын хорлон сүйтгэгэчил даварч байна. Алалцана шүү та нартай.

Зочин
3 жилийн өмнө
220.117.216.206

Нутагтаа яв зайлцгаа.украйнууд зайл Орос орон мандан бадраг

Зочин
3 жилийн өмнө
202.179.24.203

Poshli sami nahui

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.208

Украйныг зэвсэглэж урвагчидаа санхүүжүүлж өдөөн хатгаж турхирсаар олон мянган Орос хүнийг Донецк Луганскд хядуулсан Америкийн элчингийн гадаа очиж жагс. Тэр нь шударга

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.205

Монгол улсын гадаад бодлогыг гадаадын иргэд заахгүй эээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.