Оросын цэргүүд Украины иргэдэд 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийн багцыг хүргэсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Яамны мэдэгдэлд "Оросын арми Белгород мужаас Украины Харьков хэсгийн суурин газруудад хүмүүнлэгийн тусламжийн ачаа барааг хүргэсэн. Нийт 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийг Волчанск, Казачья Лопанийн иргэдийн хүсэлтээр хүргэсэн" хэмээн тэмдэглэсэн байна.
Энэхүү тусламжийн багцад үр тариа, лаазалсан мах, загас, гурилан бүтээгдэхүүн, чихэр, цэвэр ус зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтсан аж. Хүмүүнлэгийн тусламжийг хүргэх цувааны аюулгүй байдлыг Оросын арми хангасан бөгөөд ачаа барааг орон нутгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд болон өндөр настнуудад хүлээлгэн өгсөн гэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
овоо ш дээ хүн хүнээ хайрлах...
Орос хэзээний ийм ш дээ.энэ дэлхийд АНУ толгойлсон муухай харгис,зальтай орнууд л шууд бѳмбѳгдаж,буудаж алдаг
Орос хэзээний ийм ш дээ.энэ дэлхийд АНУ толгойлсон муухай харгис,зальтай орнууд л шууд бѳмбѳгдаж,буудаж алдаг
Укриан тэнэг ерѳнхийлѳгчѳѳ солиоч ээ.тэгээл ард түмнээ энэ аюулаас гаргах хэрэгтэй.бас нацист бүлэглэл,этгээдүүдийг устгах хэрэнтэй
Мундаг
Hoorhii ard tumen l uls turiin zolios bolhiimdaa