СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-04

Хонины мах, хүнсний ногооны үнэ нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ сарын 2-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.9 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12560 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14200 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 33 (0.2%) төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ 152 (0.9%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад . Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • дээд зэрэг нь 1490-1800 төгрөг,
  • 1-р зэргийнх 1310-1600 төгрөг,
  • 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.9 өсч 1172 төгрөгөөр, монгол байцай 1.4 хувиар өсч 2523 төгрөгөөр,  монгол хүрэн манжин  2.3 хувиар өсч 3657 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.