СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-04

Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар “CITY BUS” компанийн захирал Ц.Батбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.

Ингэснээр Цагааннуур, Зүүнбүрэн сумын иргэд Улаанбаатар-Зүүнбүрэн-Цагааннуур-Улаанбаатар чиглэлд хот хоорондын автобусаар зорчиж эхэллээ. Өнгөрөгч мягмар /2022.03.01/ гарагаас эхэлсэн энэ үйлчилгээгээр том хүн 2800 төгрөг, 6-12 насны хүүхэд 14000 төгрөгөөр зорчих юм. Нэг зорчигчийн 20 хүртэлх кг ачааг үнэгүй тээвэрлэнэ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Улаанбаатар-Цагааннуур чиглэлд 14:00 цаг, Цагааннуур-Улаанбаатар чиглэлд пүрэв гараг бүрийн 11.00 цагаас хөдлөх цагийн хуваарьтай бөгөөд цаашид  үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдвэл долоо хоногт 2 удаа зорчих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.