СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-04

Ашигт малтмал олборлогч компаниудын тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих хяналтын 2 пост ажиллаж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар захирамж гарсан. Энэ хүрээнд
өчигдөр /2022.03.03/ Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхан хяналтын пост дээр ажиллаж, хайрга, дайрга тээвэрлэсэн автомашинуудын зөрчил нөхцөлтэй танилцан чиглэл өгч ажиллалаа.


Захирамжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих хяналтын 2 пост ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ хүндрэл бэрхшээл учруулж, зам талбайд хайрга, дайрга асгах, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гарч байгаа тул холбогдох журмыг баримтлуулж, хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зөвлөмжийг өгч хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажилснаар иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангах, авто замын ашиглалтын насжилт уртасгах зорилготой.

Эх сурвалж: Хан-Уул Эко дүүрэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.