Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ажиллалаа.
Харин хөрөнгө оруулалтын тухайд боловсролын салбарт он дамжин хэрэгжиж буй нийт 112 барилга, байгууламж байна. Үүнээс 2021-2022 онд 9 сургууль, 20 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ. Ингэснээр цэцэрлэгийн орны тоог 3810-аар, сургуулийн суудлын тоог 6568-аар нэмэгдүүлсэн байна. Уулзалтын үеэр Хүний хөгжлийн хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ барих газрын асуудлыг шийдвэрлэх, Өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн техникийн асуудалд анхаарах зэрэг саналыг хэлэв.
Ташрамд дурдахад, Хүний хөгжлийн хороо өнгөрсөн долоо хоногт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажилласан.
Улмаар электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг Хүний хөгжлийн хорооноос гаргажээ.
Саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэх бөгөөд мөн электрон тамхийг сургууль, цэцэрлэгийн бүсийн 500 метр дотор худалдаалахгүй байх талаар давхар тусгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.