СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-04

Г.Сайханбаяр генералын ахалсан цол олгох журам дарга нарт зориулагдав уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

С.САРУУЛ

Наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэргийн цол зүүчихдэг. Эсвэл хэн дуртай нь дүрэмт хувцсыг  “гангараа” болгож хэрэглэдэг нь мөрдэстэй байгууллагын нэр хүндийг унагаж утгыг нь алдагдуулсан. Гэтэл цэргийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч ахлагчаараа тэтгэвэрт гардаг жишээ захаас аваад бий. Энэ мэт гажуудлыг засахаар болсон нь Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярт эерэг имидж бүрдүүлээд байв.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч 136 дугаар зарлиг гаргаж "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулж салбарын сайдаар ахлуулсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд, бригадын генерал  Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж цэргийн алба хаагаагүй иргэн, урлаг, спортынхонд цэргийн цол олгодог зэргээр олон гажуудлыг засна” гэдгээ сүртэй мэдэгдээд байв.

Үндсэндээ энэ хугацаанд их л “нууц” байдлаар боловсруулсан журам хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлснээр салбарынханд мэдээлэл хүрчээ. Гэвч шинэчлэн баталж мөрдөж эхэлсэн дүрэм ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах гээд энэ журамд хамаарах эгэл алба хаагчид ихэд эгдүүцэж буй аж.

Зэвсэгт хүчний 70-80 хувийг ахлагч нар бүрдүүлдэг. Угаас ахлагчгүйгээр армийг төсөөлөх ч боломжгүй. Гэтэл Г.Сайханбаяр сайдын ахалж баталсан .

Тухайлбал, өмнөх журмаар гурван жил байсан дунд болон доод албан тушаалтнуудын цол хоорондын зайг дөрвөн жил болгож хугацааг нь уртасгасан хэрнээ хурандаагаас дээш бол нэг жил болгож хэд дахин богиносгосон байна.

Тодруулбал, ахлагчийн цэргийн цол хоорондын хугацаа 48 сар ба түүнээс дээш. Дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар ба түүнээс дээш, дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэг жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно гэж зааж өгчээ.

Бас нэг эргэлзээтэй зүйл байгаа нь дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар гэж зааж өгсөн хэрнээ офицер ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон бол цол хоорондын хугацаа хоёр дахин багасах боломжтой. Гэхдээ энэ боломж зөвхөн удирдах албан тушаалтанд хамаарахаар заажээ. Ингэж харвал бас л дарга нарыг дэмжсэн гэж хэлж болохоор.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн энэхүү журам нь батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгоход хамаарах учраас мөрдэстэй байгууллагад ажиллаж байгаа хэдэн зуун мянган хүнийг хавтгайруулан эрхзүйн байдлыг нь дордуулсан болж таарлаа.

Энэ янзаараа бол ирэх 4-5 жилд энгийн алба хаагчид нь байрандаа үлдэж, энэ хооронд дарга нар нь 4-5 удаа цол нэмэх юм байна. Уг нь офицер, ахлагчид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, мэргэжил боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн цэргийн цол олгодог. Гэвч цэргийн албаны наад захын эрдэмгүй “мэргэжлийн бус” албатууд мест ахих нь тодорхой боллоо. 

Мөн цэргийн дээд цолтой офицерыг ангилал, зэрэглэлгүй албан тушаалд томилохгүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар цэргийн дилломат ажилтнаар, хэрэв эрдмийн зэрэг, цолтой бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллуулж болохоор журамлажээ. Цэргийн цолыг шагнал, урамшууллын хэлбэрээр, цол алгасч, албан тушаал цолны зэрэглэлгүй цэргийн алба хаагчид, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаагүй иргэнд олгохыг хориглосон шинэ журмаар энэ бүхэн бантан болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.205

Энэ новш угаасаа л авлигачин шүү дээ.БХЯ-ны Төрийн захиргааны газрын орлогч болон даргаар нь 2000-2010 онуудад ажиллахдаа гадаад дотоодын цэргийн академи, сургуулиудын хуваарийг дамлан зарж хагартлаа баяжсан.Өмнө нь 1997-2000 онуудад ЗХЖШ-ын хэлтсийн дарга байхдаа хуучин цэргийн халуун ус байж байгаад орон сууцны зориулалтаар засагдсан байранд амьдарч ажилдаа явган таваргадаг байсан энэ шаар богино хугацаанд оройгүй баяжиж хаусанд амьдарч, жип унадаг болсан. Баяжаад зогсохгү улам шунаж ядарсан муусайн офицер ахлагч нарын албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын байр ашиглалтад орох болгонд авч завшиж амташсан гэхэд болно.Хамгийн сүүлд 2015 онд орсон байрнаас 2-ыг авч өөрийн болон хадам ээж хоёрыгоо оруулсан.Ичих булчирхай нв ажиллахаа больсон. Түүнийг яамных нь ТЗУГ-ын даргаар ажиллаж байхад туслахаар ажиллаж байсан Шорнок хочтой Батмөнх гэгч Зүүнбаянд хариугүй ядуу юм байсан чинь яаманд ажиллахдаа эзнийхээ хамт хуваарь зарж хөлгүй баяжсан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.