Орос бизнесмен Александр Конаныхин Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн нэрлээд, Ерөнхийлөгчийг баривчилсан аливаа хүнд нэг сая ам.долларын шагнал амлажээ.
Тэрээр өнгөрөгч лхагва гарагт өөрийн "Facebook" хуудаснаа "Оросын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн баривчилж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн офицер(ууд)-д би нэг сая ам.доллар төлөхөө амлаж байна. Путин орон сууцны барилгуудыг дэлбэлэх тусгай ажиллагааны үр дүнд засгийн эрхэнд гарч, дараа нь чөлөөт сонгуулийг устган, өрсөлдөгчдөө хөнөөж, Үндсэн хуулийг зөрчсөн тул ОХУ-ын Ерөнхийлөгч биш" гэж бичжээ.
Конаныхин Украин дахь Оросын цэргийн хүчний түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн тулд ийм алхам хийсэн бөгөөд "Хэрэв дахиад олон хүн үүнтэй төстэй санал гаргавал Путиныг баривчлан, шүүхэд өгөх магадлалыг нэмэгдүүлж магадгүй" хэмээн "Insider" агентлагт хэлжээ.
Крипто хөрөнгө оруулагч тэрээр 1992 оноос хойш ОХУ-д очоогүй бөгөөд 1999 онд АНУ-аас улс төрийн орогнол аван, одоог хүртэл тус улсад амьдарч байгаа аж.
Украинд үүсээд буй хурцадмал байдлын улмаас Оросын хэд хэдэн олигарх болон хууль тогтоогч Путины эсрэг дуугараад байгаа юм.
Эх сурвалж: Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ухаан самуурсан байж магадгүй өндөр настан этгээдийг үй олон хүний амийг авахаас нь өмнө зогсоох санаатай л бизнесмен хүн байндаг
Заа заа аль хэдийн урваад нутаггүй алга болсон...цагаач...ардчилал ярьж...мушгин гуйвуулагч л бололтой...ҮНЭНИЙТөлөө бол дайн зогсоох гэж бгаа бол...2У.. еөк ..толгойг адил үнэл л дээ тэгвэл зүйд нийцэнэ...Тэнд 2 Еөк...бгаа биздээ...ЭХ ОРОНОО ЗАРАХААР ШИЙДЭГЧ БИШ ҮҮ..
Ямарч боломжгүйг мэдэж байгаа хойно хэдийг ч амлсан яаадгий!!! Би тэгвэл 1 тэрбумыг амлая!!!
хоригт орохоороо өөрийн хөрөнгөө бодож бн путин эх орныхоо аюулгүй байдлын төлөө шүү дээ