СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Украины ЭСЯ-ны гадна цэцэг өргөсөн хүүхдүүдийг саатуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Москва дахь Украины Элчин сайдын яамны гадна цэцэг өргөж байсан хоёр эмэгтэй, таван хүүхдийг цагдаа нар саатуулсан байна. Энэ явдлын гэрч Александра Архиповагийн олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэг, зургуудаас харахад хүүхдүүд "Дайнд үгүй гэж хэл" гэх бичиг барьсан байжээ.

Саатуулагдсан эмэгтэйчүүдийн нэг нь уйлж буй охиноо торны цаанаас тайтгаруулан, "Цагдаа нар олон хүн цугларч, дайны эсрэг дуугарч болохгүй гэж шаардаж байгаа юм" хэмээн тайлбарлаж буйг харуулсан бичлэгийг Александра Архипова хуваалцсан байна.

Түүний хэлснээр, Орос даяарх жагсаал цуглаан, баривчилгааг хянадаг "OVD-Info" вэбсайтад 14 хүртэлх насны хүүхдийг гурван цагаас илүү хугацаагаар саатуулах боломжгүй гэж мэдээлжээ.

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба эдгээр хүүхдийн зургийг нийтлэн, "Путин хүүхдүүдтэй дайтаж байна. Украины цэцэрлэг, асрамжийн газрууд түүний пуужинд оногдож байгаа бол Орост долоон настай Дэвид, София, есөн настай Матвей, 11 настай Гоша, Лиза нар дайныг эсэргүүцсэнийхээ төлөө өнгөрсөн шөнийг торны цаана өнгөрөөжээ. Путин ингэж л их айж байна" хэмээн бичсэн байна.

ОХУ-ын цэргийн хүчин Украинд түрэмгийлж эхэлснээс хойш олон мянган орос иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд тэд торгууль, баривчилгаа, бүр хорих ял зэрэг ноцтой үр дагаврыг үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.212.116.26

Энийг Америкуудын хийсэн хуурамч тоглолттой кино байсан гээд Оросын РТР телевизээр гарч байнлээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.