СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-03

🔴 LIVE: МАН-аас “Социал демократ үзэл-Хүний эрх, ёс зүй” сэдэвт ЭШБХ зохион байгуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

МАН-ын Хяналтын ерөнхий хороо намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Социал демократ үзэл-Хүний эрх, ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Тус хурлыг нээж, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан үг хэлсэн бөгөөд академич С.Нарангэрэл "Хүмүүн байхын утга ёс суртахуунд нь оршвой", доктор, профессор Б.Даш-Ёндон "Хүн ба хүмүүн: Ёс зүй-эрхийн зохидолт харьцаа", МАН-ын ХЕХ-ны дарга Б.Баярбаатар "Ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудалд" илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүллээ. 

Академич С.Нарангэрэл: 

-Хүнийг хүн болгодог ёс суртахуун үгүй болсноос Монгол улс хөгжил дэвшил рүү тогтвортой орж чадахгүй байна. Ер нь бүх дэлхий ийм байдалтай байна. Ёс суртахуунгүй болсноос дайн хэмээх аймшигтай зүйл рүү орж байна шүү дээ. 

Хүн цаашаа хөгжөөд явахдаа, ёс суртахуун хэмээх эрхэм сайн чанараа гээвэл нинжин сэтгэл, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэх нь үгүй болно гэдэг нь миний лекцийн гол агуулга байлаа. Ёс суртахууныг эрхэмлэвэл хүн төрөлхтний ирээдүй гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сэтгэл тэнүүн байна. Энэхүү хэлэлцүүлгийг МАН зохион байгуулж байгаа боловч, монгол хүн бүрийн онцгой анхаарч явах зүйл юм. 

МАН-ын ХЕХ-ны дарга Б.Баярбаатар: 

-МАН-ын 30 дугаар их хурал хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүний нэг нь ёс зүйг эрхэмлэх юм. Хөгжлийн банктай холбоотойгоор таван гишүүнийг намаас хөөсөн. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно. Ёс зүйгүй бол бид авлигатай тэмцэж чадахгүй. Авлига авсан гишүүнээ нам нь хамгаалж болохгүй. Үүнийг монгол хүн бүрийн тархинд суулгах ёстой. 

Хөгжлийн банктай холбоотойгоор МАН-ын гишүүн, зарим албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан байсан. Ийм баттай мэдээлэл байвал надад өгмөөр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.