Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ОХУ, Украины дайн Монгол улсад боломж гэж харж байгаагаа хэлсэн юм.
Ц.Элбэгдорж: Хүнд цаг үед төр засаг улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайн санаа олох гэж байгаа бол бид нар бүгдээрээ нийлж, нэгдэж, ажиллах ёстой. Миний хувьд ямар зүйлийг хийвэл хүндрэлтэй байх уу, юу хийвэл илүү боломж байна гэдгийг өөрийн туршлагаар мэдэж байгаа болохоор хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлмээр байна. Энэ бол Монгол Улсын хувьд боломж шүү.
Иргэд, бизнесийнхэн эндээс санаа авах хэрэгтэй. Энэ чиглэл руу хөрөнгө оруулалт хийвэл маш хурдтай ашиг олж болох юм байна гэдгийг олж харах хэрэгтэй. Нөгөө талаас одоогийн төрд байгаа энэ улсууд уриад санаа, оноогоо ярилцъя гэвэл үргэлж нээлттэй.
Украин руу дайрсан нь эрх чөлөөтэй орон ардчилсан тогтолцоонд шилжээд амжилтад хүрчих вий гэсэн айдастай холбоотой. Нөгөө талаас харахад нээлттэй, эрх чөлөөтэй ертөнц маш их хүчтэй байна.
Хийн хоолойн асуудал өмнө нь ч яригддаг байсан. Миний хувьд Ерөнхийлөгч байхдаа барьдаг байсан бодлого бол асуудлаа эрэмбэлэх явдал. Эхлээд дэд бүтэц гэх мэтээр.
Нэгдүгээрт: Орос, Монгол гэрээ хийж байна гэдэг нь тэр хийг авах улс нь Хятад гэсэн үг. Хятад тэр хийг авах гээд байна уу. Орос, Хятад хоёр хэдэн жилээр авах, үнэ хөлс дээрээ тохирсон эсэх. Миний бодлоор энэ бол гурван улсын ашиг сонирхлыг илэрхийлсэн төсөл учраас Хятад, Орос, Монгол яг адил эрх тэгш оролцох ёстой.
Хоёрдугаарт: Газрын асуудал. Маш том хамгаалалттай газар болно гэсэн үг. Хий авч байгаа талын хувьд уг газар онцгой статус руу шилжинэ. Тэр газар дээр ингэхгүй, тэгэхгүй гээд. Тэгэхээр газартай холбоотой асуудал гарлаа гэхэд хэрхэн шийдэж, зохицуулах нь гэрээндээ байх ёстой. Улс төр, эдийн засаг, санхүү, төлбөр тооцоотой холбоотой асуудлууд бүгд тодорхой бус байна.
Гуравдугаарт: Хийн хоолойтой холбоотой УИХ-аас тогтоол шийдвэр гарсан юм уу. Цаг хугацааны хувьд ашиглагдчихсан юм шиг харагдаж байна. Ардчилсан улс хийн хоолой барина гээд гарын үсэг зурж байгаа нь юу вэ гэдгийг харж байна.
-Украинд сурсан хүний хувьд та энэ улсын талаар мэдээлэл өгөөч?
-Укриан улсад таван жил сурч, амьдарч, ханьтайгаа танилцсан. Тэнд сурч байсан оюутнуудтайгаа холбоотой байдаг. Дайн болж байгаад маш их эмзэглэж байна. Хувь хүний хувьд байр сууриа илэрхийлэх нь зөв гэж харж байгаа. Засаг төрөөс яах ёстой вэ гэдэг дээр бодоход нэг тийм хатуу байр суурь илэрхийлэх хувилбар надад бодогдож байсан. Нөгөө талд нь зөөлөн байр суурь илэрхийлэх хувилбар байх нь зөв байж магадгүй. Монгол Улсын хувьд энхийг эрхэмлэсэн орон. Бие даасан улс орны эсрэг дайн хийх нь буруу юм. Дайны аргаар аливаа хямралыг зохицуулах нь буруу. Бид нар ширээний ард, хэлэлцээрийн ард шийдэгдэх ёстой гэж байр сууриа илэрхийлэх ёстой.
Монголд болохгүй байгаа юм бол улс төртэй холбоотой. Тэр дотроо болохгүй байгаа юм бол улс төрийн намтай холбоотой. Тэгэхээр намын тухай хуулийг бүр мөсөн өөрчлөх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.