Олон нийтийн газар бусдын толгой дээр кофе асгасан эмэгтэй болон буу ашиглан дээрэм хийхийг завдсан хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангай:
-МУИС-ийн Хууль зүйн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ний өдөр TOM TOM'S кофе шопод бусдын толгой дээр халуун кофе асгаж, олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирогчийн биед учирсан хохирлыг тодорхойлохоор шинжээч ажиллаж байгаа бөгөөд эцсийн байдлаар дүгнэлт гараагүй. Харин цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан асуудлыг дотоод хяналт шалгалтын хүрээнд шалгаж байна.
Гуравдугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах нэгэн цэнгээний газрын гадна гар буутай этгээдүүд бусдыг айлган сүрдүүлж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгаад 32 настай Э, 26 настай Э нар үйлдсэн болохыг тогтоосон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. 32 настай Э нь өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүн алах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хорих ангиас суллагдсан. 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан нь тогтоогдсон. Тус хэрэгт ашиглагдсан хийн буу нь улсын бүртгэлгүй бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 2020 онд 40, 2021 онд 34, 2022 онд 9 бүртгэгдээд байна. Монгол улсын галт зэвсгийн тухай хуульд хийн буу нь галт зэвсэгтэй адилтгах зэвсэг гэж заасан байдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ер нь бол хууль бол хулгайч нараа дэмжиж бгаа . удахгүй тэдний эрин үе эхэлнээ .
Хүний толгой дээр юм асгана гэдэг нь хүн доромжилсон гэмт хэрэг баймаар юм. Гэтэл хуульч хүн гэмтэл учруулаагүй байна болно зүгээр гээд байх юм. Манай хууль ийм л болчихсон юм байхдаа. 14 нас хүрсэн бол хүчиндэхэд ялгүй, авлига өгсөн бол яллуулана, авилга авахыг хуулиар хамгаалана, цаг хожиж байгаад хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг дуусгаад ял завшиж болно хууль нэг л бишээ.