СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн удирдлага халамжийн сангийн хөрөнгө завшсан хэрэгт холбогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн дарга Л.Цолмонгэрэл болон мэргэжилтэн Лхагвадулам нарыг цагдаагийн байгууллагын ажилтнууд уржигдар хойшлуулшгүй ажиллагаа явуулж албан өрөөнд нь нэгжлэг хийгээд зогсохгүй 48 цагийн хугацаатай саатуулсан байна.

Хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан амралт, сувиллын газрын данс руу халамжийн сангийн мөнгөнөөс шилжүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал тогтоогдсон аж. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн эрх бүхий албан тушаалтнууд завшсан мөнгөөрөө автомашин, амралтын газар, орон сууцууд худалдан авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ мэдээлэл үнэн, эсэхийг тогтооно хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгө зорилтот бүлгийнхэндээ хүрэхгүй, эрх бүхий албан тушаалтнууд нь өөрсдийгөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр завших явдал удаа дараа гарч буй. Үүнээс өмнө үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоогоод буй билээ. Олон жилийн өмнөөс л ийм байдлаар мөнгө завшиж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн ч байдал хэвээрээ. Магадгүй ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлага үүнийг засаж сайжруулах сонирхолгүй байгаа нь өөрсдөө холбоотой юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.125

Нүгэлтэй сда нууд саажаад хэвтэрт орвол таарна.Бусдын хоолыг булааж амьдарсан шуламнууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.