СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: “Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн” тухай дуудлагад хариуцлага тооцоогүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт Содон хорооллын оршин суугчаас 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгахад тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч, торгуулийн арга хэмжээ аваагүй байна.

-. Учир нь Зөрчлийн тухай хуульд “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байдаг.

Иймд иргэд та бүхэнд нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна хэмээн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.