Тамхины хэрэглээг бууруулахын тулд онцгой албан татварын үнийг нэмэгдүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм хэмээн олон улсын байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж байна. Манай улсын нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг. Гэтэл дэлхийн дундаж үзүүлэлт 21 хувьтай байгаа юм. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна гэсэн судалгаа байдаг.
Манай улсын хувьд 2025 он гэхэд тамхидалтын түвшинг 30 хувь бууруулахын тулд тамхины онцгой албан татварыг 9 дахин нэмэгдүүлж, нэг хайрцаг тамхины үнийг 9945 төгрөг хүргэх шаардлагатай
Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ нэмэгдэх болсон 2003 онд 681000 ширхэг тамхи импортолдог байсан бол 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж импортын хэмжээ дөрөв дахин өссөн бөгөөд 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ.
Дэлхийн дахинд тамхины татварыг нэмэгдүүлэн, хүртээмжийг хязгаарлах бодлогыг тамхины хэрэглээг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга хэмээн тооцдог.
Манай улсын хувьд 2025 он гэхэд тамхидалтын түвшинг 30 хувь бууруулахын тулд тамхины онцгой албан татварыг 9 дахин нэмэгдүүлж, нэг хайрцаг тамхины үнийг 9945 төгрөг хүргэх шаардлагатай. Гэхдээ уг татварыг нэг дор нэмэгдүүлэх нь илүү их үр дүнтэй хэмээн олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ингэснээр 2025 он гэхэд тамхи татдаг хүний тоо 70322 хүнээр багасах бөгөөд улсын төсөв 353 хувиар нэмэгдэн, 296.1 тэрбум төгрөг хүрэх боломжтой гэсэн тооцоо судалгааг Хавдрын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
Тамхины үнэ өсөхөд хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ эрс буурдаг. Түүнчлэн тамхины үнэ өндөр байвал тамхинаас гарахад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг байна.
-Тамхи, тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх замаар тамхины үнийг өсгөх /Манай улсын хувьд тамхины хамгийн бага татвартай улс, тамхины жижиглэнгийн үнэд онцгой албан татвар 27 хувь эзэлдэг
-Олон нийтийн газар болон ажлын байранд тамхи татахыг хориглох
/Хүн амын 40.9 хувь нь гэртээ, 25.5 хувь нь ажил дээрээ дам тамхидалтанд өртдөг/
Өмнөд Африк тамхины татварын бодлогоор тэргүүлдэг бөгөөд тамхины татварыг нэмэгдүүлснээр хэрэглээ буурсан
-Тамхины зар сурталчилгааг бүрэн хориглох
-Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалахыг хориглох
/Сурагчдын 81.1 хувь нь тамхийг худалдан авах боломж ихтэй, тэдний насыг үл харгалзан тамхийг ширхэглэн худалдаг/
Дэлхийн улс орнуудын хувьд иргэдийн тамхины хэрэглээг бууруулахын тулд онцгой албан татварыг нэмэгдүүлсэн байдаг байна. Жишээлбэл, Өмнөд Африк тамхины татварын бодлогоор тэргүүлдэг бөгөөд тамхины татварыг нэмэгдүүлснээр хэрэглээ буурсан бол Гүрж улс мөн адил сүүлийн жилүүдэд тамхины хяналтын хуулийг шинэчлэн найруулж, 2017 онд тамхины татварыг ихээхэн нэмэгдүүлжээ. Австрали улсын хувьд 2020 он гэхэд нэг хайрцаг тамхины үнийг 40 ам.долларт хүргэхээр ажиллаж байгаа юм байна.
Манай улсын хувьд тамхины хяналтын хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэглээ буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм. Иймээс тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж, дор хаяж нэг хайрцаг тамхийг 9900 төгрөг болгож байж, хэрэглээ буурна хэмээн Хавдрын үндэсний зөвлөлөөс мэдээлж байгаа юм. Хамгийн гол нь төр засгийн оролцоо чухал гэдгийг онцлон дурдсан юм.
Олон улсын судалгаагаар тамхины үнэ өссөнөөр жижиглэнгийн худалдаа эрхлэгч, дэлгүүрүүдийн ашиг орлогод төдийлөн нөлөөлдөггүй байна. Тухайн хүний мөнгө зах зээлээ ч хаашаа ч алга болохгүй харин ч тамхи авдаг мөнгөө өөр юманд зарцуулдаг гэнэ.
Иймд манай орны хувьд шат дараатай тамхины татварыг нэмэгдүүлэх бодлого маш чухал байгаа юм.