2022 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 741 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 0.5 хувийг эзэлжээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 32.7% тэмбүү, 37.9% заг хүйтэн, 29.3% трихомониаз, 0.1% нь ХДХВ/ДОХ байна.
БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл, мөн өөрт тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа бол 72779090 утсанд хандан мэргэжлийн эмчээс мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. ХӨСҮТ Улаан Тууз эмнэлэг таны нууцыг чандлан хадгална хэмээн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албанаас мэдээлэв. Зөвлөгөө өгөх утас Даваа-Баасан 8:30-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Заг хүйтэн өвчин нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл эрэгтэй хүнд 3-5 хоног, эмэгтэй хүнд 5-10 хоног байна.
Илрэх шинж тэмдгийн хувьд эрэгтэйчүүдийн 90-95 хувьд шинж тэмдэг хурц илэрнэ. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй, эсвэл бүдэг балархай хэлбэрээр тохиолддог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Urdchilan sergiileh shinjilgee ughud Han-Uul dvvrgin emneleg 5.000r awsi shd