СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польшийн буяны байгууллага Украины 2,000 өнчин хүүхдийг асрахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Польшийн "Caritas Poland" буяны байгууллага Украины асрамжийн газруудаас 2,000 өнчин хүүхдийг хүлээн авч, асрахаар болсон бөгөөд эхний ээлжийн 300 хүүхэд өнөөдөр ирнэ гэж мэдэгджээ.

"Манай зүүн хөршид хүмүүнлэгийн сүйрэл тохиогоод байна. Бид Украины хямралд хариу арга хэмжээ авч, тус улсын хамгийн эмзэг бүлгийг аюулгүй байраар хангахаар шийдсэн" гэж тус буяны байгууллагын захирал Марчин Ижицки хэлсэн байна.

Эдгээр хүүхдийн ихэнх нь ОХУ-ын цэргийн хүчний дайралтад хамгийн их өртсөн Украины зүүн хэсгийн асрамжийн газруудаас ирэх бөгөөд тэднийг Польшийн Ополе, Честочова дахь буяны төв, шашны байгууллагуудад байрлуулах аж.

Энэхүү хурцадмал байдал эхэлснээс хойш 660 мянга гаруй хүн Украинаас дүрвэсэн бөгөөд нэг сая хүн гэр оронгүй болно гэж шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.