СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-03-02

Үнс хольсон цемент борлуулсан эмэгтэйд ял шийтгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Цементийг “ДЦС-4” ХК-иас гарсан хаягдал үнстэй хольж савлан, худалдаж байсан С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, ял шийтгэлээ.

Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулж байсан нэг бус хүнийг ЭЦА-ны ажилтнууд 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж байсан. Тэдний нэг болох иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэл байдаг. Ийнхүү хууль бус үйлдэл хийснээр “МАК цемент” ХХК-д 3.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан.

Мөн, иргэн М-д үнс хольсон 24 тонн цементээ худалдан 5.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. НПГ-аас С.Оюунзулд Эрүүгийн хуулийн 18.16-2.1 дэх хэсэгт заасан “Бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх түүнийг гэм буруутайд тооцон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 жилийн өмнө
192.82.85.196

ЭНЭ ХУУРАМЧ ЦЕМЕНТИЙГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫН ЦУТГАЛТАНД ХЭРЭГЛЭСЭН БАЙГААДАА ! ТЭР Л ГОЛ АЙМШИГ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.