Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 200 мянга давж, цар тахал эхэлснээс хойш анх удаа ийм хэмжээнд хүрчээ.
Тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт халдварын 219,241 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн цар тахлаас үүдэлтэй эндэл 96-гаар нэмэгдэж, нийт 8,266 болсон аж.
"Омикрон" хувилбар тус улсад хурдацтай тархаж байгаагийн улмаас сүүлийн хэдэн долоо хоногт халдварын хэмжээ огцом өсөж байгаа юм. Гэвч БНСУ-д цар тахлын эсрэг тэмцэх боловсон хүчин дутмаг байгаагийн улмаас вакцинжуулалтыг шалгах системийн хэрэгжилтийг өнгөрөгч мягмар гарагт түр зогсоосон байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.