СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орос-Украины хоёр дахь хэлэлцээр өнөөдөр болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ болон Украины төлөөлөгчдийн хоёр дахь яриа хэлэлцээр 3 дугаар сарын 2-нд буюу өнөөдөр болохыг Украины "Зеркало Недели" сонин мэдээлжээ.

Энэ үеэр Оросын төлөөлөгчид Украиныг Барууны нэгдэлд хамаарахгүй гэх статусаа Парламентын түвшинд тусгаж, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулахыг шаардсан аж. Үүнээс гадна, Украины эрх баригчдыг Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг засаг захиргааны хил дээрээ хүлээн зөвшөөрч, Крымийг буцааж авах шаардлагаасаа татгалзахыг хүссэн байна.

Харин Эдгээр нөхцөл нь хоёр дахь удаагийн хэлэлцээрт хэвээр үлдэх төлөвтэй байгааг Украины төлөөлөгчдийн нэг хэлсэн юм. 

ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Владимир Мединский тэргүүлсэн бөгөөд талууд дараагийн шатны хэлэлцээрийг мөн Беларусь улсад хийхээр тохиролцсоныг тэрээр тэмдэглээд байсан билээ.

Эх сурвалж: TASS 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.