“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” амжилттай хэрэгжиж байна.
Жайка Олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл Хан-Уул дүүргийн "Албан бус-Насан туршийн боловсролын төв"-д амжилттай хэрэгжиж байна.
Тус байгууллагын төслийн мэргэжилтэн Макото Накамото, төслийн зохицуулагч Ц.Энхгэрэл нар тус төвд ажиллаж төслийн хэрэгжилтийн явцын үнэлгээг хийх ярилцлага зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллав. Төслийн ерөнхий менежер Сүзүки Япон улсаас цахимаар холбогдож төслийн явцтай танилцаж, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу сайн явагдаж байна хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж: Хан-Уул Эко дүүрэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.