СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-01

Мөсний баярын үеэр эрс хүйтрэхийг анхааруулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болно.

Гэвч тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тус аймгийн нутгаар гуравдугаар сарын 3-нд цас орж, салхи 3, 4-нд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн, явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Цаг агаарын ерөнхий төлөв: 3-нд нутгийн хойд, 4-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.